Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр өглөө Тайвань арлын зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын Геологийн Алба мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв цэг Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайтай байжээ.

Чичиргээ нийт Тайвань арал даяар мэдрэгдсэн байна.

Тайванийн Цаг уурын Төв Алба газар хөдлөлтийн дараа цүнамигийн түгшүүрийг арлын хойд эргийн оршин суугчдад зарлаж, өндөрлөг газарт нүүхийг зөвлөжээ.

Японы Цаг Уурын Агентлаг бас Мияакожима болон Окинава арлуудад цүнамигийн түгшүүр зарлаж, давлагааны өндөр 3 метрт хүрэхийг анхааруулсан байна.

Тайвань аралд газар хөдлөлтийн дараа хэд хэдэн чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 6.5 магнитуд хүрчээ.

Арлын эрх баригчид өнөөдрийн хөдлөлт сүүлийн 25 жилийн хугацааны хамгийн хүчтэйд тооцогдож байгааг мэдээлсэн байна.

1999 онд нийслэл Тайпэй хотоос өмнө зүгт 150 км зайд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 2,400 орчим хүн амиа алдаж, 10,000 орчим хүн бэртэж байжээ.

Тайвань арал нь Номхон далайг хүрээлсэн Галт Цагариг гэгддэг газар хөдлөлт, галт уулын өндөр идэвхтэй бүсэд оршдог.

 

Эх сурвалж: CNN

One reply on “Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn”

Бид Байгалын гамшгийг яаж ч чадахгүй энэ бол дэлхийн хүлцэх ачаалал хэт их нэмэгдсэнийг ,бүх зүйлээ цаг,Өдөр,хоногоор сараар,жилээр бүх он жилүүдийн туршид байгалаас авч амьдарсных

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *