Categories
мэдээ нийгэм

Тайлангаа өгөөгүй компаниудад хариуцлага тооцно

Монголын Хөрөнгийн биржээс санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 196 компанийг зарлажээ. Энэ оны II улирлын санхүүгийн тайланг долдугаар сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан хугацааг долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна. Гэвч долоодугаар сарын 25-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 48 хувьцаат компани тайлангаа ирүүлжээ. Энэ нь тайлангийн ирц 19.7 хувьтай байгаа гэсэн үг аж.
Тиймээс мэдээллийн ил тод байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй 196 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаа Монголын Хөрөнгийн биржээс мэдэгджээ.
М.Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *