Categories
гадаад мэдээ

Тайландад дэлбэрэлт болж 19 хүн шархаджээ

Тайландын Хуа Хин дүүрэгт дараалсан бөмбөг дэлбэрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 30 орчим насны нэг эмэгтэй амиа алдаж, 19 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Хоёр тэсрэх бөмбөгийг 50 метрийн зайтай байршуулсан цэцгийн савнуудад байршуулж, дараа нь алсын удирдлагаар удирдаж дэлбэлсэн гэнэ.

Эхний дэлбэрэлтээс хагас цагийн дараа дараагийн дэлбэрэлт болжээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгуудад хөл хорио тогтоож, гэмт этгээдүүдийгс эрэн сурвалжиж эхэлсэн байна.

Өмнө нь нийслэл Бангкок хотноо дэлбэрэлт болж, 22 хүн амиа алдсан билээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *