Categories
мэдээ улс-төр

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.19/ Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өргөн барив.

Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх явцад тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг бодит хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн үзжээ. Эдгээр асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Хуулийн төслийг боловсруулахдаа тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид хийсэн оношилгоо-шинжилгээний болон ОХУ, ХБНГУ, АНУ, ИБУИНВУ, БНСУ, БНХАУ, Израиль, Турк, Латви, Литва зэрэг гадаад улс орнуудын тагнуулын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, эрх хэмжээ, тагнуулын ажилтны эрх зүйн байдлын харьцуулсан судалгааны дүгнэлт, зөвлөмжийг харгалзан үзжээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын хилийн тухай, Терроризмтой тэмцэх тухай, Тахарын албаны тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслүүдийг мөн боловсруулсан байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

5 replies on “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *