Categories
мэдээ нийгэм цаг-үе

Товчооны авто замыг энэ сарын 10-ныг хүртэл хэсэгчлэн хаана DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд Товчооны авто замыг хэсэгчлэн хааж, нүхэн гарцын гол авто замыг Товчооны замтай холбоно.

Тиймээс тус замыг өчигдөр 23:00 цагаас эхэлж, энэ сарын 10-ны 08:00 цаг хүртэл хаах аж. Зам хаах хэсэгт газар шороо, борооны ус зайлуулах шугам, авто замын хучилт, авто замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *