Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн Нийтийн номын сангаас зуны явуулын номын сангийн үйлчилгээг ажиллуулж эхэлжээ.
Номын сангийн талаар Булган аймгийн номын сангийн захирал Т.Мөнгөнтуяагаас тодрууллаа.
Нүүдлийн номын сан зургадугаар сарын 17-28-ны өдөр хүртэл ажиллах юм.
-Нүүдлийн номын сан ажиллуулж байгаа юм билээ. Хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа бэ?
– 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байна.
-Ихэвчлэн хэдэн насны иргэд ирж байна?
– Бүх насныхан нүүдлийн номын санд үйлчлүүлдэг. Номын сангийн үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэх, хүүхдүүдийн зуны амралтыг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан.
-Иргэд ямар номыг түлхүү уншиж байна бэ?
-Ихэнх уншилтад гарч байгаа нь утга зохиол, уран зохиолын ном. Бүх насныхан уншиж байгаа.
-Нүүдлийн номын сангийн онцлогийг тайлбарлавал?
– Зөөврийн номын санд иргэд өөрсдөө очиж үйлчлүүлдэг өөрөөр хэлбэл танхимаас гарж явдаг. Танхимд унших шаардлагагүйгээр шүү дээ. Нүүдлийн номын сан нь иргэдэд хэрэгтэй, шаардлагатай номыг аваачиж, үйлчилдгээрээ ялгаатай.
-Ширээ сандал, номоо зөөх гээд их ажил болдог байх. Хэдэн хүн энэ ажлуудыг хийдэг вэ?
– Номуудаа аваад багуудаар явж, багийн хөгжлийн төв, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт хүн их цугларах боломжтой газруудад очдог.
Өөрсдийн хувийн машинаар ширээ сандал номуудаа авч явдаг.
Б.ЮМЧИНБАДАМ