Categories
мэдээ улс-төр

Т.Ганди УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна

Т.Ганди УИХ-ын дарга М.Энхболдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаасаа чөлөөлөгдөн, Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдон дөрвөн жил орчим хугацаанд Элчин сайдаар ажилласан юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн буухиа эхлэхэд намынхаа ар талын фронтод ажиллажээ.

УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан “төмөр хатагтай”-н чадварыг МАН-ын дарга төрд ашиглах нь зүйтэй гэж үзсэн бололтой зөвлөхөөрөө томилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *