Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк 10, цахилгаан хөдөлгөөнт саалтуур 144, сүүний бидон 50 ширхэгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олголоо. НҮБ-ын ХХААБ-ын Нэмүү өртгийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж буй Төв, Дорнод, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, хот орчмын фермерүүд энэ удаад 30 хувийн урьдчилгаа төлөөд урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцлөөр дээрх тоног төхөөрөмжүүдийг авчээ.
Манай улс жилд 800 сая литр сүү бэлтгэх боломжит нөөцтэй ч үйлдвэрийн аргаар дөнгөж 80 гаруй сая литр сүү боловсруулж байгаа нь хангалтгүй дүн юм. Тиймээс орон нутагт сүүний нөөцийг бүрэн ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна.