УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа. ОМ-7302 дугаартай нислэг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд өчигдөр 20.44 минутанд газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллажээ.
Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарласан байна.