БНСУ-ын нийслэл Сөүл хот болон нутгийн зарим хэсгээр хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын газар анхааруулга гаргажээ. Тодруулбал, энэ долоо хоногт өдрийн цагаар агаарын температур цельсийн +36 хэмд хүрэх төлөвтэй байна.
Солонгосын Цаг уурын газрын /KMA/ мэдээлснээр, Сөүл болон төвийн нутгийн Гёнги, Ганвон, Чунчён болон баруун өмнөд нутгийн Жёлла мужид хэт халах төлөвтэй байна. Ийм анхааруулгыг агаарын температур хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаанд цельсийн 35-аас дээш хэмд хүрэх төлөвтэй байгаа үед гаргадаг.
Мөн “KMA” зүүн өмнөд нутгийн Гёнсанд хэт халахыг сэрэмжлүүлсэн зөвлөмж гаргасан бөгөөд энэ нь агаарын температур хоёр болон түүнээс хоног цельсийн 33-аас дээш хэм байх төлөвтэй байгааг илэрхийлдэг байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Жёлла болон Өмнөд Гёнсан мужийн баруун хэсгээр, Жежү аралд бороо орох төлөвтэй байгааг, мөн нутгийн бусад хэсгээр ширүүн бороо орж, салхи салхилж, аянга цахилгаан цахиж болзошгүй талаар мэдээлжээ.
Цаг уурын газрын мэдээллээр, энэ долоо хоногт улсын хэмжээнд агаарын температур цельсийн 31-36 хэмд хүрэх төлөвтэй байна.