Categories
мэдээ нийгэм

Сөүл рүү зургаа, Токио руу хоёр удаа нислэг үйлдэнэ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ “2019 оны нэгдүгээр сараас хойш 26192 иргэнээ татан авлаа. Агаарын тээврээр 91 улсаас 19611 иргэнийг, газраар буюу Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор 6581 иргэнээ татан авлаа. Өнөө орой Токиогийн онгоцоор 210 иргэн ирнэ. Токиогийн онгоц тусгай үүргийн 100 дахь нислэг болж байна” гэлээ.

УОК-оос гаргасан хуваарийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэх аж. Зургаан нислэгийг Сөүл рүү, хоёр нислэгийг Токио руу хийх гэнэ.

Мөн ирэх сарын 19-нд Франкфурт руу, 6-нд Алматы руу тусгай үүргийн нислэг хийх аж. Турк улс руу нислэг үйлдэж иргэдээ авчрахаар ярьж байгаа ч нислэгийн тов гараагүй байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *