Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэний цогцсыг “Дагиналтай” нуураас олжээ DNN.mn

Архангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Тариат сумын “Тахилт” гэх газарт 38 настай, эрэгтэй, “Г” нь 2023 оны есдүгээр сарын 28-29 шилжих шөнө оршин суух газраасаа гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Тариат сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-тэй хамтран зохион байгуулсан ба эрлийн багийнхан иргэн “Г”-г 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын “Дагиналтай” нуураас живсэн байдалтай олсон байна.
Амь хохирогч нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн гол, ус нуур гатлахдаа баталгаатай зам, гүүрээр анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *