Categories
мэдээ нийгэм

Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхаарууллаа

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна. АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ. АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаатар “Иргэдийн анхааралд сунгалттай гадаад паспортоор АНУ-д зорчиж буй иргэдийг хил дээр саатуулж буй явдал гарч байгаа тул шинэ гадаад паспорттай зорчих нь зүйтэйг зөвлөж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *