Categories
мэдээ нийгэм

Сүм хийдэд үнэлгээ хийхээр болжээ

Хууль зүйн яамнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд болон шашны байгууллагуудад үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулсан талаар мэдээллээ. Ажлын хэсэг сүм хийд болон шашны байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар үнэлгээ хийх юм байна.

Хууль зүйн сайдын эрх асуудал, түүний чиг үүргийн хүрээнд төрөөс сүм хийдтэй харилцах асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд энэ хүрээнд дээрх ажлын хэсгийг байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *