Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Сүхбаатар аймгийн нутагт гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тус аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Хар толгой гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан байна.

Түүнчлэн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Ганц гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна

Гуравдгаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг Наран сумын хоёрдугаар баг “Бага-уул Арын гуу” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг ОБГ-ын алба хаагчид дөрөв хоног ажилласны үр дүнд галыг бүрэн унтраалаа.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гараад байна.

Дээрх түймэрт нийт 2 га ой, 39.350 га хээр, нийт 39,352 га талбай өртсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллэлээ. Хаврын хуурайшилт эрчимжиж байгаа энэ үед түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *