Categories
мэдээ нийгэм

Судлаачид хамтарсан уулзалт зохион байгууллаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хийх зорилгоор “Нью Урбанизм” ХХК, МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хийж байгаа судалгааны ажлын үр дүнгээ хуваалцах хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр “Нью Урбанизм” ХХК-иас “Гамшгаас хамгаалах менежмент, хот байгуулалт”, МУИС-ийн Газарзүйн тэнхимээс “Гамшиг судлалын судалгааны зайнаас тандан судлалын хэрэглээний ач холбогдол” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Цаашид хот төлөвлөлт, газар зохион байгуулалтад гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг уялдуулан тусгах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *