Categories
мэдээ нийгэм

Судалгааны ажилтан бүсгүйг хөнөөсөн хэргийг шүүж байна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт судалгаа хийж явсан ажилтныг мэсээр гэмтээж амь насыг нь хөнөөсөн гэх Ц.Батхүүг өнөөдөр Орхон аймгийн анхан шатны шүүхэд шүүж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард энэ хэрэг гарах үед сэжигтэн Ц.Батхүүг сэтгэцийн өөрчлөлттэй, хэрэг хүлээх чадваргүй гэж мэдээлж байсан юм. Энэ хэрэгт аймгийн прокурорын байгууллагаас хяналт тавьж, сэжигтэн залуу хэрэг хүлээх бүрэн чадвартай болохыг тогтоон, шүүхэд шилжүүлсэн байна. Сэжигтэнд Эрүүгийн хуулийн 91.2.12-д зааснаар буюу бусдын амь насыг онц хэргий аргаар хөнөөсөн гэж буруутгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *