Categories
мэдээ нийгэм

“Соёл-экологи” үзэсгэлэн 11 – р сарын 4,5 нд болно

Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл-экологи” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн 11- р сарын 04, 05-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд SHANGRILLA MALL- ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм.

Уг зорилтот төслийн зорилго нь байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгааг илэрхийлэх юм. Уг төслийг хэрэгжүүлснээр:

1. Байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох

2. Соёл, урлагийнхны хандивийн тоглолтоос орох орлого нь байгаль хамгаалах үйлсэд зарцуулагдах санхүүгийн дэмжлэг болох

3. “Нүүдэлчдийн ахуй соёл бол-Эко соёл” мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ажлын суурь болгох

4. Монголчууд Нүүдэлчдийн ахуй соёлоороо дамжуулан уул, ус, ургамал, амьтан, газар нутгаа хэрхэн хамгаалж ирсэн уламжлалыг сэргээн таниулах боломжийг бүрдүүлэх

5. Монгол орны байгалийн өөрчлөлтийг дүрслэх урлаг, фото зургийн аргаар илэрхийлж гэрэл зурагчдын өнцгөөс харахад өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг үзэсгэлэнгээр харуулах

6. Хүн байгаа цагт хог хаягдал тодорхой хэмжээгээр гарсаар байдаг. Харин бий болж буй хог хаягдлыг эргээд хэрхэн ашиглаж болох вэ? Хэрхэн урлагийн бүтээл болгож болох вэ? гэдгийг харуулах, хог хаягдлыг зүй зохистой ашиглах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *