УИХ энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах чиглэл баримталж байгаа. Учир нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хууль батлагдах ёстой. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үдээс хойш УИХ-д өргөн баригдсан Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг хуралдлаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж байгаа. Түүнээс “Ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа ямар шийдэлд хүрэв” гэж лавлахад “Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна” гэв.