Баян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс өчигдрөөс эхлэн Солонгос Улсад очиж ажил хийх сонирхолтой хүмүүсийг бүртгэж эхэлжээ.
Хоёр улсын гэрээний дагуу Солонгост очиж хөдөлмөр эрхлэхэд энэ аймгаас арван хүнийг авах хуваарьтай юм байна.
Эрүүл мэнд, ёс суртахууны хувьд зөрчилгүй, солонгос хэлний шалгалтаар
тэнцсэн 18-30 насны тэдгээр хүмүүс 21 төрлийн салбарт гурван жилийн
хугацаатай ажиллан, сар бүр хоёр сая орчим төгрөгийн цалин авдаг юм
гэнэ.