Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолджээ

Сүхбаатар дүүргийн нутаг Зуслангийн зам, Гоодойн зуслангийн гүүрний зүүн замд Т.Приус маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч 43 настай эрэгтэй Н гэмтсэн байна. Архангай аймгийн Тариат сум, Тэрх баг Салтын нуур гэдэг газар асфальтан замд Benz-320 маркийн машинтай жолооч Ц онхолдож зорчигч 37 настай эрэгтэй Б нас барсан байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум “Хөгжил” ХХК-ий байрны хойд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 01 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироож 24 настай эмэгтэй Н-г гэмтээсэн ноцтой ослууд гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *