Төв аймгийн Аргалант сумын “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, орлого 300 мянга гаруй төгрөг, гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг энэ сарын 6-ны өдөр гарсан байна. Гэмт этгээдүүд цагаан жижиг цагаан машинтай таван залуу байжээ.
Уг үйлдлийг улсын хэмжээнд зарлан мэдээлж, гэмт этгээдүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад нь саатуулан дайчлан баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн 21 настай, эрэгтэй Д, 18 настай эрэгтэй Б, О, Г, Ч нарыг шалгаж эхэлсэн байна.