Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 22 дугаар тушаалаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон БХЯ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг энэ сарын 13-аас эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх төлөвлөгөөг хэрэгжилтийг хангуулан, хяналт тавьж ажиллаж байгаа юм.