“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-4” сургалтад хамрах сэтгүүлчдийг бүртгэж дуусаад хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн нэрсийг гаргаснаа ШЕЗ-өөс зарлаж байна.
Энэ сарын 22-23-ны өдөр ШЕЗ-ийн хурлын танхимд болох сургалтаар ШЕЗ-ийн дарга, доктор, Монгол Улсын гавьяат багш Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нарын хуульч, шүүгчид хичээл заана. Дөрөв дэх жилдээ болж буй сургалтын дараа сэтгүүлчдэд батламж гардуулах юм. Жилээс жилд өргөжиж байгаа сургалтад 37 хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийн сэдвээр бичдэг сэтгүүлчид хамрагдах аж.
Б.ҮРЖИГ