Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр боллоо

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө хаалттай үргэлжилж, дөнгөж сая завсарлалаа.

Тодруулбал, 20.00 цагийн орчимд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонсч дуусаад, шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн хурлаар шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг шинжилж судлан, шүүмжлэл явуулж, хурлын дэгийн дагуу шүүгдэгчдийн үгийг сонссон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *