УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа. Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх явцад хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй. Тиймээс Хуульзүйн байнгын хороо хуралдаж төслийн 5 дугаар зүйлийг “Энэ хуулийг Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчилсөн юм.
Ингэснээр долдугаар сарын 1-нээс өмнө хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж, шинэ системээр ажиллахыг УИХ-ын дарга санууллаа. Харин одоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.