Categories
мэдээ нийгэм

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид прокуроруудаас татгалзах хүсэлт гаргалаа

Л.Гансүх нарын өмгөөлөгчид улсын яллагч прокуроруудаас татгалзав. Өмгөөлөгчид “Өнөөдөр улсын яллагчаар ажиллаж байгаа н.Баярбилэг АТГ-ын хүмүүсийн хамт Л.Гансүх нарын хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн олон нийтэд мэдээлсэн. Үүнээс үүдэж маргааш нь Шинэчлэлийн Засгийн газар огцорч байсан. Гэтэл эдгээр хүмүүс энэ хэргийг яллах гээд сууж байгаа учир бид татгалзаж байгаа юм. Уг нь улсын яллагч нар яллах, цагаатгах аль аль талыг хариуцан төрийг төлөөлөн ажиллах ёстой. Гэтэл эдний үйл ажиллагаанаас төрийг төлөөлж байгаа гэдэг зүйл харагдахгүй байна” хэмээн өмгөөлөгч нар тайлбарлав.

Энэхүү асуудлаар шүүх хурал түр завсарлага авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *