Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нэмэгдэж байна” гэх цаг үеийн асуудалтай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөллийг 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит, тогтвортой үнээр худалдан борлуулах, үйл ажиллагаандаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар мэдэгдэл өглөө.
Мэдэгдэлд бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөн, хэрэглэгчдэд худал мэдээлэл хүргэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцохыг анхааруулав.