Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Харин МАХН-МҮАН Шударга ёс эвслийн бүлэг хуралдаагүй байна. Тус бүлгийн хоёр гишүүн бүлгээсээ гарснаар найман гишүүнтэй үлдсэн юм. Энэ долоо хоногт бүлгийн дарга Н.Батцэрэг ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл түүний оронд хэн бүлгийн дарга болох нь тодорхойгүй байна. УИХ-ын О.Баасанхүүгийн хэлснээр “Давхар дээлгүй хүн бүлгийн дарга болох ёстой. Тэр нь Д.Тэрбишдагва бид хоёр” гэсэн юм. Гэвч түүнийг намын дарга нь хүлээж авахгүй байгаа гэх мэдээлэл бий.