Өчигдөр орой Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад Шатахуун Түгээх Станцын/ШТС/ хойно 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасныг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байжээ.