Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч дөрөвдүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, найман иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, долоон иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан ес, банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол хоёр, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой дөрөв, контор 60, НӨАТ долоо, өрсөлдөөн долоо, СӨХ долоо, тасалбартай холбоотой нэг, түрээсийн асуудлаар хоёр, шатахуун дөрөв, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна