Categories
мэдээ улс-төр

Шинзо Абэ өнөөдөр манай улсад ирнэ

Манай улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдрөөс эхлэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. Тэрбээр өнөөдөр 15:55 цагт тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх буудалд газардаж, 17:00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэг Чингисийн талбайд албан ёсоор угтан авах юм байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, Улсын Их хурлын дарга М.Энхболдод бараалхана. Харин 15-нд АСЕМ-ын уулзалтад оролцож, 16-нд буцах ажээ. Ш.Абэ энэ удаа манай улсад гурав дахь удаагаа ирж байгаа юм.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *