Хятадын өмнөд хэсгийн Шэньжаньд хөрсний нуралт болсноос аж үйлдвэрийн паркийн 22 барилга нурж, олон хүн нурангид даруулжээ. Тус хотын аврах албаны 1500 аврагч нурангинд даруулсан хүмүүсийг эрэн хайх аврах ажиллагааг гүйцэтгэж байна. Гамшгийн бүсээс 900 орчим хүнийг аварч нүүлгэн шилжүүлсэн байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр 59 хүн сураггүй болсон гэнэ. Хөрсний нуранги нийтдээ 20 мянган квадрат метр талбайг хамарч, замдаа таарсан байшин барилгыг бүрхэн авчээ. Хөрсний нурангид ажилчдын хоёр нийтийн байр өртжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус хотод хөрсний нуралт болсноос 25 хүн амь үрэгдэж байсан юм.