Categories
мэдээ нийгэм

“Шинэ төрлийн коронавирус илрүүлэх аппарат захиалсан” гэв

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн хурлаар сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Анх Их Британиас үүсэлтэй, шинэ төрлийн коронавирусийг 30-аад оронд бүртгэлээ. Манай оронд тархах эрсдэл нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх юм. Франкфуртаас ирсэн олон зорчигчид халдвар илрээд байна. Ер нь Монголд энэ төрлийн вирусийг илрүүлэх боломж бий юу?
-Дэлхий даяар 200 гаруй улс орон цар тахалтай тэмцэж байна. Тиймээс бид бусад улсуудын авч буй арга хэмжээг тогтмол мэдээлсээр байна. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг хөл хорио тогтоох, дахин дахин шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч байна. Мөн маш олон судалгаа шинжилгээг хийж байна. Шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх аппаратыг захисан. Удахгүй ирэх байх.

Шинэ төрлийн буюу мутацид орсон вирусын эсрэг хоёр төрлийн арга хэмжээ авч байна. Эхнийх нь энэ төрлийн вирус илэрсэн орнуудаас иргэд хүлээж авалгүй, хилээ хаах. Хоёрдугаарт өөрийн иргэн бол тусгаарлан, дахин дахин шинжилгээ авч байна. Дан ганц коронавирус төдийгүй бүх вирус мутацид орсоор байдаг. Иймд судалгаа шинжилгээг хийсээр байна. Бид ийм судалгаа явуулах боломжгүй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах хариултыг өгөв:
-Хилийн чанадад амьдардаг Монголчууд маань шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

Оношлуур хийж буй үйлдвэрлэгчидтэй бид байнга харилцаа холбоотой байдаг. Тэд шинэ төрлийн вирусийг одоо бидний ашиглаж буй бүтээгдэхүүн нь илрүүлж чадна, үүнд итгэлтэй байж болно гэсэн албан хариуг бидэнд өгсөн гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *