“Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хажууд өргөтгөл болгон шинэ цэцэрлэг барьж өчигдөр нээлт хийлээ. Тус цэцэрлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Шинэ цэцэрлэгийг нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Ургамалцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Шинэ цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьсан байна.Нийт 500 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай 42-р цэцэрлэгийн анхны хоёр барилга 1961 онд барьсан бөгөөд өнгөрсөн жил засвар хийж, өнгө үзэмжийг нь засчээ.
“Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд ц Улаанбаатар хотын найман дүүрэгт цэцэрлэг барьж, хөдөөгийн алслагдсан малчин өрхийн хүүхдүүдэд гэр цэцэрлэгийг иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгайн хамт хүлээлгэн өгөх юм байна.