Categories
мэдээ нийгэм

Шатрын хөлгөн зам бороонд урсав

Сүүлийн хэдэн өдөр иргэдийг бухимдуулж, шүүмжлэл дагуулсан “Гэрэлт гудамж”-ыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан зам нь өчигдөр оройны бороонд урсчээ. Яагаад цагаан будаг нь урсав. Будаг нь ганц борооны ая даахааргүй чанаргүй байв уу, эсвэл ажил гүйцэтгэсэн хүмүүс нь нүглийн нүдийг гурилаар хуурав уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх. Ямартаа ч хэдэн өдөр сошаил орчинд хэрүүл тарьсан эрээн алаг зам нь эвдэрч сүйдээгүй ч борооны усанд урссан байна.

Ийнхүү Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Гэрэлт гудамж өнгөө засч, зам нь хар цагаан өнгөтэй болсон нь жолооч нарыг ч бухимдуулаад байгаа. Хар цагаан дээр тэмдэглэсэн замын тэмдэглээ нь сайн харагдахгүй, нүд эрээлжилэхээр юм хийлээ. Ийм замд осол аваар гарахгүй гэх баталгаа байхгүй хэмээн шүүмжлээд буй.

Тэгвэл энэхүү замыг “Жоби” худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн санаачлага хандиваар холбогдох албаныхантай зөвшилцөн зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будаж өгсөн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *