Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, лууль гэх мэт зэрлэг ургамлыг хадах ажлыг зургадугаар сарын 20-наас эхлүүлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг.
Аяны хүрээнд ажилгүй 148 иргэнийг түр ажлын байраар хангаж зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскаар ханган нийтийн эзэмшлийн томоохон гудамж талбайн шарилж зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд Тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд ч мөн оролцдог хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.