Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Бунхант” гэдэг газар 3 айлын гэр шар усанд автсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:48 цагт аймгийн Онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:43 цагт Баяндэлгэр суманд очсон байна. Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 07:55 цагт тухайн газарт очиход иргэн Б, Б, Э нарын 3 гэр шар усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ.