Categories
мэдээ нийгэм

Шар усанд автсан 3 айлыг нүүлгэн шилжүүллээ DNN.mn

Нийслэлд өчигдөр орсон нойтон цастай холбоотой шар усны дуудлага мэдээлэл ихэссэн байна. Энэ төрлийн нийт 20 дуудлага ирж, холбогдох байгууллагууд ажиллажээ. Энэ үеэр усанд автсан 3 айл өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, шар усанд автсан гэх дуудлага мэдээлэлтэй холбоотой арга хэмжээ авсан байршлуудаас дурдвал,

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж,
  • Баянзүрх дүүргийн 5, 32, 29-р хороо Зүүн уулын сувгийн гаргалгаа, Алтан-Өлгий, Дарь эх,
  • Сүхбаатар дүүргийн 13, 16-р хороо Рашааны 9 дүгээр гудамж, Бэлх
  • Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн үерийн далан,
  • Сонгинохайрхан дүүргийн 27,40-р хороо Толгойтын гүүрний баруун тал, Хилчин хотхон
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж, 13-р хороо 5-3 гудамж, 2-р хороо 7-8 байрны дугаарны урд хэсэг зэрэг байршлуудад тогтсон усыг соруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Шар усанд автсан нийт 95 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 450 алба хаагч, 125 автомашин механизм, 29 мотопомптой ажиллаж 8500 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дуудлагуудад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *