Categories
мэдээ нийгэм

Шадар сайд зах, худалдааны төв болон автобусны буудлуудад ариутгалын төхөөрөмж суурилуулахыг даалгалаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы байгуулсан Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна.

Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэж байна.

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Ажлын албанд үүрэг болгов. Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа.

Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *