473 зорчигч тээвэрлэж явсан Өмнөд Солонгосын Sewol усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд живсэн юм.Ослын улмаас 294 хүн амь насаа алдсаны ихэнх нь хүүхдүүд байсан билээ. Өнөөг хүртэл 10 хүн сураггүй байгаа. Энэ ослоос амьд гарсан сурагчид өнөөдөр анх удаа болох шүүх хуралд мэдүүлэг өгөх юм байна. Хөлгийн багийн ахмад болон бусад гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй. Үлдсэн 11 гишүүнийг ажил үүргээ хайхрамжгүй биелүүлсэн, далайн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.