Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг хоёр дахь жилдээ Монголын Хэвлэл мэдээллийн
зөвлөлөөс зохион байгуулах гэж байна. Тодруулбал, уг форум аравдугаар сарын 3-ны өдөр буюу маргааш Туушин зочид буудлын Соёмбо
танхимд 09.30 цагаас эхлэх ажээ.
Уг форумын зорилго нь мэргэжлийн ёс зүйг сахих, хэвлэл мэдээллийн өөрийн
зохицуулалтыг бэхжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын
хэмжээнд зөвлөлдөх гэж зохион байгуулагчид нь мэдээлж байна.
Форумын үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага,
сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд болон олон улсын
байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцох юм байна.