Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо DNN.mn

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

Ингэснээр Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор болж байна.

Маргааш Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шүүхэд дахин хүсэлт гаргах юм байна.

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Ингэхдээ шүүхээс “Түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” хэмээн тайлбарласан. Улмаар Н.Өнөрцэцэгийг энэ сарын 5-нд ажлын байрнаас нь баривчилж, цагдан хорих 461-р ангид хориод буй юм.

One reply on “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо DNN.mn”

Суллаач ээ Дургүй хүргэснээ албан тушаалаа ашиглан дарамталж болохгүй Хууль зүйн сайд нь ч огцорsays:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *