Гацуур модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаанд асаалттай орхисонтой холбоотойгоор гал алдаж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их гарч байна.
Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед …… хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх ноцтой дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулж байгаа ба гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нэг гэр бүлийн 5 хүн амь хохирсон /насанд хүрсэн нэг хүн, 4 хүүхэд/ харамсалтай тохиолдол бүртгэгдэж, шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байна.
Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул үүнээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм.
Иймд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
-Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
-Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах
-Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
-Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
-Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах
-Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба