Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн 30 гаруй иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн цаг үеийн мэдээллийг өглөө.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм” Сүхбаатар, Алтанбулаг суманд хэвээр мөрдөгдөж байна. Иймээс тус сумдын иргэд гадуур гарахгүй байх, сүүлийн 48 цагт халдвар бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй, улам хичээн ажиллахыг ч аймгийн Онцгой комиссын дарга анхаарууллаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн батлагдсан анхны тохиолдлууд болох 30 гаруй иргэн Улаанбаатар хотын ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж эдгэрээд гэр гэртээ ирлээ. Эдгээр иргэд гэртээ 7-14 хоног тусгаарлалтад байх юм. Иймээс ар гэрийнхэн нь хоол, хүнсээ сайн бэлтгэж, гэрээс гарч бусадтай нийгмийн харилцаанд орж болохгүй гэдгийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон захилаа. Эдгээр иргэдэд сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн анхаарал хяналтаа сайн тавьж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *