Categories
мэдээ цаг-үе

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ DNN.mn

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор үерийн даланг өндөрлөхөөр голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлж, 3000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ. Бэлтгэл ажил дууссаны дараа голын урсцыг нэмэх 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Тус далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм.

Үерийн хамгаалалтын байгууламж хийх тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, тус голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийг буулгасан талбай орчимд өнгөрсөн сарын 20-ноос үерийн түшиц хана барихаар ажлаа эхлээд байгаа билээ.

One reply on “Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ DNN.mn”

Хотын дундуур урсаж байгаа голуудын дагууд нь эхнээс төгсгөл хүртэл алхаж явах боломжтой явган хүний зам суух сандал мод бургастай ногоон бүс хийж төлөвлөх хэрэгтэй. Хэдэн мөнгөний өлөн юмнуудын гайгаар буруу газар ашиглалт хийж хэдэн голуудаа бохирлож бузарлаж гараад алхах газаргүй
шороо татуулсан хотод арчаагүй амьдарцгааж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *