Нийслэлийн Замын Цагдаагийн албанд иргэдээс “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдол иржээ.
Гомдлыг хүлээн авч шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт энэхүү үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны наймдугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авчээ.
Бүртгэлд авсан тээврийн хэрэгслүүдийг оношилгооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр баталгаа авч ажилласан байна.
Цаашид дээрх чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана гэж Нийслэлийн Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.