Categories
гадаад мэдээ

Самсунг болон Аpple компаниуд тохиролцоонд хүрлээ

Самсунг болон Apple компаниуд долоон жилийн турш үргэлжилсэн патентын эрхийн маргаанаа эцэслэхээр тохиролцсон байна. Самсунг компанийн зүгээс Аррle-д 500 сая гаруй ам.долларын нөхөн олговор төлж магадгүй юм байна. Эдгээр хоёр компаний анхны патентын эрхийн маргаан 2011 оноос эхлэлтэй аж. Тодруулбал тухайн үед Аpple компани нь Самсунгаас гаргаж байсан “Galaxy S” ухаалаг утас нь Iphone-ны дизайн болон дэлгэцийг томруулж, жижгэрүүлдэг технологийн патентад халдсан хэмээн нэхэмжлэл гаргаж байжээ.
Самсунг компаниас давж заалдах шатанд хүртэл явсан хэдий ч 2016 онд дээд шүүхэд давж заалдан нөхөн төлбөрийг дахин гаргуулах хүсэлтийн шийдвэрийг авч байжээ. Гэвч Калифорни мужийн Дээд шүүхээс Apple компани талд гарсан байна.
Эцэст нь Самсунг компани нөхөн төлбөр төлөх болсон бөгөөд Apple компанитай тохиролцоонд хүрэх асуудал үлдэж байгаа ажээ. Самсунг компани зүгээс эцсийн тохиролцооны мөнгөн дүнг олон нийтэд дэлгэхгүй байх хүсэлт гаргасан байна. Тиймээс энэхүү мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Мөн өнгөрсөн 2012 онд Apple компаниас гаргасан хурууны хээгээр түгжээ арилдаг патентад халдсан гэх хоёр дахь удаагийн зарга дээр Самсунг компани ялагдан 115,600,000 ам долларын нөхөн төлбөрийг төлөх ёстой бөгөөд дээрх энэхүү мөнгөн дүнгийн хэмжээ улам нэмэгдэх шинжтэй байгаа ажээ.
АНУ-ын хэвлэлийнхэн тус хоёр том IT –гийн компаний патентийн маргааны тохиролцооны талаарх мэдээг хүргэсэн ба энэ удаагийн тохиролцоо, бусад IT-гийн салбарынханд хэрхэн нөлөөлөх талаар анхаарлаа хандуулж байгаа гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *