Самбо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн энэ сарын 12-14-нд болж, аваргуудаа тодруулав.
Тус тэмцээнийг Монголын самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монголд Самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний түүхт 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн билээ.
Энэхүү түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Ийнхүү 21 жилийн дараа Монголд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 12-13-нд хүлээн авч, зохион байгуулахаар боллоо. УАШТ-ий Ерөнхий шүүгчээр гавьяат тамирчин Х.Батхишиг ажилласан энэ жилийн тэмцээнд 40 байгууллагын 460 орчим тамирчин оролцжээ.
Тэмцээний дүнг эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбо гэсэн гурван төрөлд жин тус бүрийн аваргуудыг танилцуулж байна. Самбо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д Э.Гэрэлмаа /“Хилчин” спорт хороо/, 60 кг-д Ч.Аззаяа “Хилчин” спорт хороо, 68 кг-д Б.Батцэцэг “Увс нуур” дэвжээ, 80 кг-д О.Мөнхцэцэг /”Сүлд” спорт хороо/ тус тус тэргүүлэв.
Эрэгтэйчүүдийн 52 кг-д Ж.Эрдэнэбаатар /БТСДС/, 57 кг-д Г.Мөнхбат /“Алдар” спорт хороо/, 62 кг-д Р.Цэдэн-Иш /”Хүч” спорт хороо/, 68 кг-д Д.Төмөрхүлэг /“Хилчин” спорт хороо/, 74 кг-д Н.Хадбаатар /”Хилчин” спорт хороо/, 82 кг-д Б.Гаажадамба /БЗД “Женко” клуб/, 90 кг-д Х.Цагаанбаатар /БЗД Женко клуб/, 100 кг-д Г.Түвшинжаргал /“Хилчин” спорт хороо/, +100 кг-д Д.Пүрэвдорж /ХУД Женко клуб/ тус тус аваргаар тодорлоо.
Харин Байдпааны самбын 57 кг-д Г.Баяндүүрэн /Сэлэнгэ аймаг БТСГ/, 62 кг-д Н.Тогтохбаяр /Сэлэнгэ аймаг/, 68 кг-д Х.Батхүрээ /ХСИС/, 82 кг-д Ц.Нарантогтох /”Ирвэс” клуб/, -100 кг-д Т.Ариунболд /”Ирвэс” клуб/, +100 кг-д Б.Өнөржаргал /”Хүч” спорт хороо/ тус тус тэргүүлж улсын аваргын алтан медалийн эзэд болов