Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулахаар болсон талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм.
Тэрээр “Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг Эрдэнэс Таван толгой компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна. Нөгөөтэйгүүр суурь үнийг чөлөөлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх учиргүй” гэлээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Өмнө нь 1 тонн шахмал түлш нь 150 мянган төгрөг байсан ба үүнийг 37500 төгрөг болгож бууруулж байна. Ингэснээр сайжруулсан түлш иргэдэд үнэгүй хүрч байна гэж ойлгож болно. Учир нь тэрхүү 37500 төгрөг нь уутны мөнгө юм” хэмээн мэдэээллээ.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөнгөлж байгаа үнийн зөрүүг ЭТТ компани гаргаж байгаа ба 50 хувь хувь бууруулахад 46 тэрбум төгрөг, одоо буюу 75 хувь бууруулахад 69 тэрбум төгрөгийг ЭТТ хариуцаж гаргаж байна” хэмээв.